ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Өнөөдөр 2021.10.13. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 07 цаг 08 минутад мандлаа, 18 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Байгалийн гамшгийг бууруулах олон улсын өдөр. Улс орнуудаас Азербайжанд Төмөр замын өдөр бол Тайландад Цагдаагийн өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин Сэмми Хагар, Жоуи Белладонна, найруулагч Крис Картер, дуучин, жүжигчин Мэри Осмонд, жүжигчин Келли Престон, Кейт Уолш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Саша Барон Коэн, Өмнөд Солонгосын дуучин, ВТS-ийн гишүүн Пак Жимин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979.10.13: БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1992.10.13: ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900: Зигмунд Фрейдийн гол ном болох “Зүүдний тайлал” ном гарчээ.

1923: Туркийн нийслэл хот Истанбулаас Анкара руу шилжив.

1938: Оросын найрагч Осип Мандельштамыг хувьсгалын эсрэг үйл ажиллагаанд буруутган дахин баривчилж, хөдөлмөрийн лагерь руу илгээжээ.

1957: Мао Зэдун улсын хуралдааны үеэр “Олон ном унших хэрэггүй” гэж хэлсэн байна.

1958: Паддингтон бамбаруушны тухай анхны ном хэвлэгджээ.

1976: Челябинск саятан хот болж байв.

1998: НАТО Холбооны Бүгд Найрамдах Югослав улсад Косовогоос цэргээ гаргах шаардлага тавьжээ.

Өнөөдөр үс засуулвал нас уртасна.

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох сайн.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top