ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

Аргын тооллын 4 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 18

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 05.42-19.58
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top