ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 18

Аргын тооллын 4 сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 10

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 05.57-19.46
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 10, Их морь одтой, хар хулгана өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Каралгаш Маташ(202.5.198.128) 2024 оны 04 сарын 18

Маш их баяарлалаа\n

0  |  0
Top