Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Сэлэнгэ аймгийн баруунбүрэн сум 1924 онд Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй үүсэн байгуулагдаж, өдгөө 100-н жилийн ойтоогоо золгож байна. Тус сумын 100-н жилийн ой 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болно. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас улсын харцага Саранцогт, Улсын начин Бүрэнбаатар гэх хүчтэнгүүд төрөн гарчээ. 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Алдар” спорт хороо, ОСНААГ, “Буга-Өндөр” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх аймгийн арслан Баттөрийн Ганбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

 

 

Дөрөвт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Баатар Дулаан Хан ХХК, "Таван-Хан" давжээний бөх, аймгийн хурц арслан Д.Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хос шаргатан" групп, “Кэй эйч Фүрничур” ХХК, "Таван-Хан" давжээний бөх, цэргийн заан Х.Наранбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Төрбат, аймгийн заан О.Баяржаргал нар үлдэв.

 

 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Н.Саранцогтод МҮБХ болон нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, “Хангарьд” спорт хорооны төлөөлөл, Сэлэнгэ аймгийн бөхчүүд нарын олон байгууллага, хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

 

ВИДЕО ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bn,,(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Top