Хүүхдэдээ заавал үзүүлэх тоглолт I Балетын сургуулийн "ХАВРЫН БАЯР"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

Монголын балетын хөгжил сангийн дэргэд 2015 онд байгуулагдсан Монголын балетын үндэсний сургууль (National Ballet School of Mongolia)-иас жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг "Хаврын баяр" тайлан тоглолт товлогджээ.

Хоёр, гурав, дөрвөн наснаасаа эхлэн балетаар хичээллэхийг мөрөөдөж, сонгодог урлагийн хүүхдийн хөтөлбөрт хамрагдаж байгаа авьяаслаг сурагчдын аав, ээж, үе тэнгийн найз нөхөддөө сурч мэдсэнээ тайлагнаж, урам зориг өгдөг тайлан тоглолт тавдугаар сарын 18-нд 15:00 цагаас “Соёлын төв өргөө”-нд болно.

Тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн “Хүүхдийн” болон “Сонгодог” хөтөлбөрийн сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох тул сонгодог урлагаар хүүхдээ хичээллүүлэхийг хүсдэг аав, ээжүүд та бүхнийг балетад явах мөрөөдөлтэй охид, хөвгүүдээ дагуулан үзэж, туршлага судалж, хүүхдүүддээ урам зориг өгөхийг урьж байна.

Зочин уран бүтээлчид: Ё.Дамчаабадгар, Б.Халиунаа, Ц.Энх-Амар

Тасалбарыг shoppy.mn болон “Ulaanbaatar Ballet” дэлгүүртэй холбогдон захиалах боломжтой.

Утас:7707-0808, 8081-0808

Мэйл хаяг: info@mongolianballet.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.223) 2024 оны 05 сарын 08

Яагаад заавал үзүүлэх гэж? Хүүхэд бүр балетчин болох хүсэлтэй байна гэж байх уу

0  |  0
Top