Ковидоор өвчилсөн хүмүүст бамбай булчирхайн хүндрэл үүсэх эрсдэл ӨНДӨР гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

 

 

 

"Reviews in Endocrine and Metabolic Disorders" сэтгүүлд хэвлэгдсэн Scappaticcio. L нарын “Impact of COVID-19 on the thyroid gland: an update” судалгаанд дурдсанаар нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болоод байсан COVID 19-ийн халдвар авсан хүмүүст олон эрхтний хүндрэл үүсэж болох талаар мэргэжлийн судлаачид, эмч болон эмнэлгийн байгууллагууд сануулж байсан.

Тэгвэл уушгины буюу амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэлүүдээс илүү бамбай булчирхайн хүндрэл илүүтэйгээр үүсэж байж болзошгүй талаар тус судалгаанд дурджээ. Учир нь SARS-CoV-2 нь Ангиотензин хувиргагч фермент 2 (ACE2) болон трансмембран протеаз серинийг (TMPRSS2) ашиглан эсэд халдварлагддаг. Тэгвэл ACE2 болон TMPRSS2 нь уушгины эсээс илүү бамбай булчирхайн эсэд их хэмжээгээр байдаг байна.

Иймд SARS-CoV-2-ийн халдвар авсны дараа бамбай булчирхайн эс гэмтэн улмаар бамбай булчирхайн эмгэгүүд түгээмэл тохиолдож байх магадлалтай байна. Гэхдээ зарим тохиолдолд түр хугацааны дааврын өөрчлөлт ч шалтгаан тодорхойгүйгээр илэрч байна. 

 

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв 

Эрдэм шинжилгээ, судалгааны алба

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top