ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

Аргын тооллын 4 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 4

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААН МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 06.08-19.38
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 4 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, улаан морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top