Nas summit team давхар даатгалтай ABA түрээсийн үйлчилгээ сонголоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

Богино хэмжээний видео контентоороо дэлхийд тэргүүлэгч Nas Daily-ийн хамт олон өнгөрсөн зун Nas Summit арга хэмжээг манай улсад амжилттай зохион байгуулсан. Өдгөө дэлхийн 15 улсын алдарт контент бүтээгчдийг өөрсдийн багт нэгтгэн Монгол улсад дахин зочлохоор боллоо.

2024 оны 5-р сарын 4-ий өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах Nas Summit арга хэмжээнд оролцох нийт контент бүтээгчид, Nas Daily-ын Nuseir Yassin болон түүний багийнхан “ABA Mongolia”-г сонгон Монголд байх бүхий л хугацааны аяллаа хийхдээ “Давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээ”-ээр үйлчлүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Ийнхүү жуулчдад тулгардаг зорчигч тээврийн асуудлыг шийдэн аюулгүй тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн “Давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээ” зах зээлд нэвтэрч, жуулчдын сонголт болоод байна. 

Аялал жуулчлалын улирлыг угтан Монгол улсад ирэх жуулчдад тав тух, аюулгүй байдлыг ханган ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүн та бүхэнд “АВА Mongolia” аппликейшнээр бүртгүүлэн захиалга хүлээн авахад хамтран ажиллах таатай нөхцөлийг санал болгож байна.

Top