ӨНӨӨДӨР I “Хамтын эрэн сурвалжлага” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно

2024 оны 04 сарын 29

10:00 цагт УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийг төвд  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт ШУА-д ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ЭРЭЛ ХАЙГУУЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" лекц уншина.

11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийн төлөөллийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл” ресторан компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнд “Хамтын эрэн сурвалжлага” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.

16:00 цагт Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор Ц.Түвшинтөгсийн номын нээлт болно. Утас: 9669-9031. 8669-9031.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top