Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Дөрвөлжингийн-Энгэр” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 13:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17:40 цагт цурамд оруулан 20:33 цагт бүрэн унтраалаа.

Түймэрт урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 1200 га талбай өртөж шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаврын хуурайшилтын өдрүүд үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top