ЗӨВЛӨГӨӨ I Гэрлэн бүрхүүлээ цэвэрлэх 5 арга

2023 оны 12 сарын 20

Бидний махан биеийг хүрээлж буй гэрлэн бүрхүүл буюу аура нь физик биеийн адил ядарч сульдаж, гэмтдэг аж. Тэгвэл аурагаа цэвэрлэх, цэнэглэхэд туслах дараах аргуудыг хүргэж байна.


Чимээгүй орчинд амьсгалын дасгал хий

Өөртөө тухтай байрлал олон суугаад амьсгалаа гүнзгий авч, удаанаар гарган зөвхөн амьсгалдаа төвлөр. Тайвширч, гэрлэн бүрхүүл тань бүтэн болно.

Сөрөг эрчмээс холд

Сөрөг хүмүүс болон эрчмээр хооллогчдоос зайлсхий. Хол бай. Эерэг хүмүүсээр хүрээлүүл. Тэд таны аура дахь сөргийг авч хаяхад тусална. Гэр орноо ганга, арц, хомоол зэрэг ариун утлагаар утаж цэвэрлэ.

Таларх

Жижиг зүйлд талархаж бай. Өөртөө, хайртай хүмүүстээ, амьдралдаа өдөр бүр талархаж байгаарай. Өдөр нь амжуулсан зүйлсээ орой нь өөртөө талархан бичиж, талархлын эрчмээр аурагаа цэнэглэ.

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл

Жаахан амжилтандаа талархахаас эхлэн өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Таны өөртөө итгэх итгэлийг дундалдаг хүмүүсээс холдож, өөрийгөө байгаагаар нь хайрлаж эхэл. Гаргасан шийдвэртээ бүү эргэлз.

Дасгал хий

Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж, аз жаргалын даавар ялгаруулан гэрлэн бүрхүүлээ цэвэрлэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top