ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Аргын тооллын 5 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 25,

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 05.31-20.08
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 5 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top