ДОРНЫН ЗУРХАЙ: Зуны тэргүүн сарын ШИНИЙН НЭГЭН

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Аргын тооллын 5 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 1

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.21-20.16
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 5 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 1, Чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top