60 компани дэлхийн хуванцрын бохирдлын тал хувийг бүрдүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

“Philip Morris International”, “Danone”, “Nestlé”, “PepsiCo” болон “Coca-Cola” нь хуванцар хог хаягдлын хамгийн том үйлдвэрлэгч болохыг судалгаа харуулжээ.

Дэлхийн дахин нийт 60 хүрэхгүй корпорац дэлхийн хуванцрын бохирдлын тавин хувийг бүрдүүлдгээс тав нь 25 хувийг нь бүрдүүлдэг. Олон улсын сайн дурынхны баг сүүлийн таван жилд 84 оронд нэг сая 870 мянган нэгж хуванцар хог хаягдлын судлахад дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний нэг удаагийн хэрэглээний сав, баглаа болон тамхины хайрцаг байжээ. Хуванцар хог хаягдлын тал гаруй хувийг 56 компанийн нэр бүхий хуванцар сав, баглаа эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top