ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 14

Өнөөдөр 2024.04.14.

Өнөөдөр Олон улсын хормын инээдийн өдөр тохиож байгаа бол Япон Хаврын Такаяма Мацүри баяр, БНСУ Хар өдөр, Лаос Бун Пимай шинэ жил, Ангол Залуусын баяр, Унгар Номын санчдын өдөр, Камбож Кхмерийн шинэ жил, Мьянмар Тинжян усны баяр, Ирак Геноцидын хохирогчдыг дурсах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийд анх удаа нугасны хорт хавдрыг авах мэс засал хийсэн Английн мэдрэлийн мэс заслын эмч Виктор Горслей, уран зөгнөлт зохиолч Брюс Стерлинг, АНУ-ын жүжигчин Эдриен Броуди, сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Кохэй Бямбадорж нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1543 оны энэ өдөр Сан Франциско буланг нээсэн Бартоломео Феррелогийн экспедиц өндөрлөв.

1611 онд Федерико Цези хунтайж анх удаа “телескоп” гэсэн үгийг хэрэглэжээ.

1849 онд Унгарын босогчид Унгар Австриас тусгаар тогтносон тухай зарлав.

1865 оны энэ өдөр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линколн үхлийн шарх авав. Тэрээр маргааш өдөр нь нас барсан юм.

1871 онд Германы Рейхстаг парламент үүсэн байгуулагджээ.

1912 оны энэ өдөр “Титаник” хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөв.

1927 онд Шведийн Гётеборге хотод анхны “Volvo” автомашин үйлдвэрээс гарчээ.

1991 оны энэ өдөр Ван Гогийн музейгээс нийт 500 сая ам.долларын  20 зураг алдагдав.

2010 оны энэ өдөр Төвөдийн Юшу хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2700 орчим хүн амиа алдав.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top