ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 18

Өнөөдөр 2024.04.18.

Өнөөдөр Олон улсын хөшөө дурсгал, түүхэн газрын өдөр. Мөн Дэлхийн радио сонирхогчдын өдөр. Зимбабвед өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Иранд Армийн өдөр бол ОХУ-д Цэргийн алдрын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Мелисса Жоан Харт, фото модель, бизнес хатагтай Кортни Кардашьян, жүжигчин Рив Карни, Эмми, Алтан бөмбөрцөгийн шагналт Америка Феррера, Их Британийн супер модель Роузи Хантингтон-Уайтли, Оросын шатарчин, дэлхийн аварга Даниил Дубов зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1995 оны энэ өдөр Монголын багш нарын ажил хаялт эхэлжээ. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 орчим багш, ажилчид хамрагдсан ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.

2016 оны энэ өдөр УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1954 оны энэ өдөр хурандаа Насер Египетийн Ерөнхий сайд бөгөөд Цэргийн захирагч болжээ.

1961 оны энэ өдөр Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг байгуулсан байна.

1980 оны энэ өдөр Их Британи Зимбабве улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top