ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 24

Өнөөдөр 2024.04.24.

Өнөөдөр Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр. Дэлхийн улс орнуудаас Балбад Ардчиллын өдөр бол Замбид Хүүхдийн эрхийг хамгаалах, Гамбид Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр “Алтан бөмбөрцөг” наадмын 9, Грэммийн хөгжмийн наадмын 10 удаагийн шагналт жүжигчин, дуучин Барбара Стрэйсэнд, Италийн хөлбөмбөгч Алессандро Костакурта, Украины таван төрөлтийн тамирчин, дэлхийн аварга Ханна Мельниченко, Бельгийн хөлбөмбөгч Йан Вертонген, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.

1997 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг баталжээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилльд сир буюу “хөлөг баатар” цол олгожээ.

1965 оны энэ өдөр Доминиканы бүгд найрамдах улсад төрийн эргэлт болж, Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсын иргэний дайн намжив.

1996 оны энэ өдөр АНУ “Терроризмтой тэмцэх, цаазын ял оноох тухай” хуулийг баталжээ.

2004 оны энэ өдөр АНУ Ливид 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоригоо цуцлав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top