ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 23

Өнөөдөр 2024.04.23.

Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Мөн зохиогчийн эрхийн өдөр юм. Өнөөдөр түүнчлэн НҮБ-ын Англи хэлний өдөр. Хятад улсад Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Олимпын аварга, АНУ-ын усанд сэлэгч Мартин Лопез-Зуберо, Олимпын аварга, Этиопийн марафонч Гезахен Абера, Нигерийн хөлбөмбөгч Виктор Аничебе, Америкийн загвар өмсөгч Жижи Хадид зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1925 оны энэ өдөр “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчилжээ.

1964 оны дөрөвдүгээр сарын 23-28-нд БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1991 оны энэ өдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчлав. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1967 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын Засгийн газар “Союз 1” хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарав.

1990 оны энэ өдөр НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиб улс бүртгүүлжээ. Мөн тэд Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болжээ.

2005 оны энэ өдөр “YouTube”-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг “Me at the Zoo” нэрээр оруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top