АНУ-д Палестиныг дэмжсэн оюутнуудын жагсаал хүрээгээ тэлж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

 

АНУ-ын оюутны хотхонуудад өрнөж буй Палестиныг дэмжсэн оюутнуудын жагсаал хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Колумбын их сургуулийн 100 оюутан, жагсагчийг баривчилсан нь галд тос нэмжээ.

“New York Times” хэвлэл бичсэнээр, оюутнууд их сургуулиудад хандан Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагаатай холбоотой компаниудын активыг худалдах, хөрөнгө оруулалтын мэдээллийг ил тод болгох, жагсах эрхийг нь хүндэтгэхийг шаардаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Колумбын их сургуулийн оюутнууд хотхондоо майхнууд босгосныг цагдаа хүчээр нураахыг завджээ. Улмаар 100 гаруй жагсагчийг баривчилсан байна.

Төлөөлөгчдийн танхимын спикер Майкл Жонсон лхагва гарагт тус их сургуульд очиж, тус сургуулийн ерөнхийлөгч Немат Шафик нөхцөл байдлыг хяналтдаа авч, еврей оюутнуудын аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол огцрохыг шаардсан байна. Тэрбээр Үндэсний гвардийг дуудах, Конгресст их сургуулиудад зориулсан холбооны санхүүжилтийг эргэн харах цаг нь болсон хэмээн мэдэгджээ.

Лос Анжелес хотын цагдаа Өмнөд Калифорнийн их сургуулийн оюутнуудыг мөн баривчилж эхэлсэн байна. Мөн ижил баривчилгаа Охайогийн их сургуульд болсон байна. Харвардын их сургууль ихэнх хаалгаа хааж, оюутны хотхонуудад майхан, ширээ оруулахыг хориглосон ч оюутнууд 14 майхан босгож амжжээ. Калифорнийн Политехникийн их сургуулийн оюутнууд сандал, ширээгээр хаалт босгосон бол Эмерсон коллежийн оюутнууд Бостон хотын төв дэх оюутны хотхонд мөн майхнууд босгоод байна. Палестиныг дэмжсэн жагсаалд Миннесота, Мичиган, Беркли зэрэг олон арван их сургууль, коллежийн оюутнууд нэгдээд байна. Түүнчлэн, Парис, Сидней, Каирын их сургуулиудын оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мгл(103.9.90.130) 2024 оны 04 сарын 29

zub aluurchin ubgun Baiden tuunii ezed aluurchin juud Netenyahu nariig ogtsorch shorond suutal uzeh heregtei\n

0  |  1
gghhjjjj(120.193.220.253) 2024 оны 04 сарын 25

daldiin negen har har amerikiin niigemiig zoriud uimuulj bn, hamasiig demjij nereer zoriud yeheer uimuul gaj zorilgoo biyluuhiin tuluu zolbin novshuud Ali baisan buzar uhaanaa shavhaj amerikiig samuuruil bn, gevch ene muusain maluudiin zorilga biylegdehgui , harj baii , ufahgui bugsiig barna,

0  |  0
Kca(202.126.91.151) 2024 оны 04 сарын 25

Зорилго, шаардлага нь маш нарийн тодорхой, залуус тул том юм болох нь гарцаагүй.

2  |  0
Top