Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сараас эхлэн нийслэлийн авто эргүүлийн гурван бүсэд 80 алба хаагч, 40 автомашин нэмж долоон бүсэд хуваан ажиллуулж байна.

Авто эргүүлийн чиглэлийн тоо, ажиллах хүн хүч, авто машины тоог нэмэгдүүлсэнээр 1 эргүүлийн автомашины ачаалал дунджаар 35 хувиар буурсан. Тодруулбал: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад 2-10 минутад очих хурд 4,5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очих байсан дуудлага 7.5 хувиар тус тус буурчээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, дуудлага мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдэв. Түүнчлэн хаяг, байршлаа тодорхой хэлж чадахгүй тохиолдолд мэдээлэл хүлээн авагч буюу оператороос иргэний хүсэлтээр холбоос /линк/-ийг мессежээр илгээж, тухайн иргэний байршлыг газрын зургийн “Google map” системтэй холбон тодорхойлж, шуурхай очиж тусламж үзүүлэх боломжтой болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top