Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 24

 

MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн шинэ дууныхаа видео клипний тийсер бичлэгийг цацжээ. 

Шөнийн 00:00 цагт MAMAMOO хамтлагийн албан ёсны юүтүб хуудаснаа орсон уг тийсер бичлэгт уудам элсэн цөлийн гоо үзэсгэлэнг харуулжээ. Мөн монгол морь, бүргэд шувуу, байгалийн өвөрмөц тогтоцыг дууны өгүүлэмжтэй хослуулан харуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татсан байна. 

Энэхүү дуу нь Solar-ийн өмнө нь гаргаж байсан дуунуудаас төс өөр төрөл жанраар бүтээгдсэн болохыг сонсогчид мөн онцолжээ. 

Түүний хоёр дахь бие даасан цомог болох "COLOURS" нь Solar-ийн сэтгэлийн олон өнгийг харуулах бөгөөд уг дууныхаа үгийг дуучин бүсгүй өөрөө бичсэн ажээ. Уг цомгийн нээлт энэ сарын 30-ны өдөр болох ба дууны клип мөн энэхүү өдөр албан ёсоор юүтүб хуудаснаа байрших ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top