ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 03 сарын 19

Өнөөдөр 2024.03.19.

Энэ өдөр ОХУ-д Шумбагчдын өдөр бол Испани, Бельги, Италид Аавуудын өдөр, Польшт Кашубаны нэгдлийн өдөр юм.

Өнөөдөр Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Хашбаатарын Цагаанбаатарын төрсөн өдөр. Түүнчлэн өнөөдөр Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюг (1206-1248)-ийн мэндэлсэн өдөр юм. Тэгвэл дэлхий дахинд, Оросын хөлбөмбөгч Александр Кокорин, Туркийн нэрт сагсан бөмбөгч Хедо Туркоглу, Америкийн жүжигчин Брюс Уиллис, Кот Дивуарын хөлбөмбөгч Коло Туре зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1279 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Ямений тулаанд Хятадын Сүн гүрнийг буулган авчээ.

1921 оны энэ өдөр Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдсан байдаг. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг коммунист суртлын газар байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962 оны энэ өдөр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарч байв.

2004 оны энэ өдөр Балтийн тэнгист 1952 онд осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

2011 оны энэ өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхлэв.

2016 оны энэ өдөр Туркийн Истанбул хотын төв талбай болох Таксимын талбайд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, таван хүн амиа алдан 36 хүн гэмтэж бэртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top