ПАРАЛИМП: Д.Сэлэнгэ Дэлхийн аваргатай хүчтэй өрсөлдлөө

2021 оны 09 сарын 02

"Токио-2020" паралимпын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Сэлэнгэ дэлхийн аваргатай халз харваж, хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадлаа.

Тэрбээр өнөөдөр /2021.09.02/ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халз харвасан юм. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдал хүлээлээ.

Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгосон. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top