ПАРАЛИМП: Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдлээ

2021 оны 09 сарын 03

"Токио-2020" паралимпын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнөөдөр /2021.09.03/ манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв.

Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Ингэснээр манай байтынхны тэмцээн өндөрлөж байна.

Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top