ПАРАЛИМП: Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар хийн гар бууны дасгалд өрсөлдөнө

2021 оны 08 сарын 31

"Токио-2020" Зуны Паралимпын 16-р наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр /2021.08.31/ буудлагын спортын төрлөөр үргэлжилнэ.

Тодруулбал Олон Улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөх юм. Түүний дасгалын тэмцээн Токиогийн цагаар 12 цагт эхэлнэ.

Харин маргааш хөнгөн атлетикийн төрөлд Р.Энхманлай 100 м-т гүйж, Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтээр хурд, хүч, ур чадвараа сорино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top