ПАРАЛИМП: ОУХМ Н.Алтанцэцэг V байр эзэллээ

2021 оны 08 сарын 30

Японы улсын Токио хотноо болж буй 16 дахь удаагийн паралимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсын тамирчин ОУХМ Н.Алтанцэцэг өчигдөр /2021.08.29/ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй барилдлаа.

Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв. Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр ялагдлаа. Ингээд Азийн пара наадмын алт, хүрэл медальт, ОУХМ Н.Алтанцэцэг шагналт тавдугаар байр эзэллээ.

Энэ удаагийн паралимпын наадмаас манай гурван жүдочийн хоёр нь 7-р байр, нэг нь 5-р байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлж байна.

Өнөөдөр манай найдваруудын нэг Э.Содномпилжээ паралимпын наадамд бяр чадлаа сорино.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.225) 2021 оны 08 сарын 30

САЙН БАЙЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ. \n

0  |  0
Top