ПАРАЛИМП: З.Ганбаатар 16-р байрт орлоо

2021 оны 08 сарын 31

"Токио-2020" паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр /2021.08.31/ эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.

Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарлаа.

Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.

Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13.30-д эхлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(203.91.119.147) 2021 оны 08 сарын 31

Уг нь сайн л буудаж, өрсөлдөгч нар нь чанга юм байна лдаа, 3 жилийн дараа үзүүлээд өгдөө ах хүү\n

0  |  0
Top