АНУ Энэтхэгт 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

АНУ Энэтхэгт коронавирусний цар тахлын эсрэг тэмцэхэд 100 гаруй сая ам.долларын тусламж үзүүлнэ гэжээ.

АНУ-ын тусламж ойрын хугацаанд Энэтхэгт хүрнэ гэж Цагаан ордны сайтад мэдээлжээ.

“Ковидын шинэ давлагаатай тэмцэж буй Энэтхэг улстай эв санааны нэгдлээ илэрхийлж АНУ ойрын хугацаанд 100 сая гаруй ам.долларын эм, эмнэлгийн хэрэгсэл, барааг илгээнэ” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

АНУ-ын Засгийн газрын тусламжийг тээвэрлэсэн онгоцууд өнөөдрөөс /2021.04.29/ Энэтхэгт очиж эхлэх аж.

Цагаан ордноос мэдээлснээр тусламжид хамгийн түрүүнд 20 сая тун “AstraZeneca” вакциныг багтаажээ. Мөн олон удаа хэрэглэдэг хүчилтөрөгчийн баллон, хүчилтөрөгч үүсгэх болон баяжуулах төхөөрөмжүүд, 15 сая чанартай амны хаалт, вакцин үйлдвэрлэхэд хэрэгтэй зүйлс, олон сая коронавирусний түргэвчилсэн тестийг Энэтхэг рүү илгээх аж.

Энэтхэгт коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, нас барсан хүмүүсийг хүндэтгэлтэйгээр оршуулах боломжгүй болсон юм. Өвчлөл, нас баралтын талаар албан ёсоор өгч буй мэдээлэлд ч итгэхэд бэрх байгаа тул сэтгүүлч нар нас барсан хүмүүсийг тоолохын тулд шарилын газрын гадаа хонох болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top