ОХУ Энэтхэгт цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Коронавирусний халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа Энэтхэг улс руу ОХУ эмнэлгийн тусламжийн эхний хэсгээ илгээх талаар Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлд “ОХУ-ын эрх баригчид Орос, Энэтхэгийн найрамдалт харилцаа, стратегийн түншлэлийн үзэл санааны үүднээс шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай тэмцэхэд зориулж Энэтхэг рүү олон удаагийн тусламж илгээх шийдвэр гаргасан. ОХУ-ын Онцгой байдлын яамны яаралтай нислэгээр тусламжуудыг хүргэнэ” гэжээ.

Энэтхэг рүү илгээх тусламжид хүчилтөрөгчийн баяжуулагч, хиймэл амьсгалын аппарат, COVID-19-ийн эсрэг эмүүд болон бусад шаардлагатай эмнэлгийн болон эмийн бүтээгдэхүүн багтжээ. Тусламжийн онгоц ойрын өдрүүдэд Энэтхэг рүү хөөрөх аж.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсад “коронавирусний шуурга” болж байгааг хэлсэн юм. ДЭМБ Энэтхэгт илэрсэн коронавирусний шинэ омгийг COVID-19-ийн эсрэг биетүүдэд тэсвэртэй болохыг зарласан билээ. Тус улсад коронавирусний халдварын гурвалсан мутац илэрсэн юм.

ОХУ мөн ирэх тавдугаар сарын 1 гэхэд Спутник V вакцины эхний тунг Энэтхэг рүү нийлүүлэхээ мэдэгджээ.

Энэтхэг улсад зургаан өдөр дараалан хоногт 300 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.60) 2021 оны 04 сарын 29

Хог хужаагаас Орос юу ч хүсэхгүй вирус хужааг няц дэвсэнэ шүү дээ.Хог хужааг устгасан цагт дэлхий цэвэршинэ.

1  |  0
Ха(139.5.217.79) 2021 оны 04 сарын 29

Орос ч хятадын гарт орохгүйн тулд энэтхэгт тусламж үзүүлэх гэж байна. Өөр гарц үлдээж, Америк тэргүүтэй Натогийн эсрэг хориглон хамгаалах гарц гэж үзжээ. Хятадад бүх талаараа баригдсан дорвол гарц байж магад.

0  |  1
Top