Энэтхэгт 24 цагийн хугацаанд 4000 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Энэтхэгт хоногт коронавирусний 343144 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тохиолдлын тоо 24 саяыг давжээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 4000 хүн коронавирусний халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тоо 262317 болсон байна.

Тус улсад коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 20 сая давжээ.

Энэтхэгт халдварын тархалт аюулын хэмжээнд хүрч, олон улс тусламж үзүүлсээр байгаа юм. Их Британи, АНУ, Япон, ОХУ, Монгол Улс зэрэг олон орон мөнгө болон эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцинаар тусалсан.

Хамгийн сүүлд Pfizer компани Энэтхэгт коронавирусний халдвартай тэмцэхэд тусламж үзүүлж, 70 сая ам.долларын өртөг бүхий эмүүд илгээнэ гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top