ӨНӨӨДӨР: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2020 оны 10 сарын 29

09:00 цагт

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Дэлхийн Харвалтын өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдлийг үнэлэх нь” өдөрлөг болно. Утас: 99797227, 89647777
  • Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох ёслол болно.

09:30 цагт

  • “Blue Sky” зочид буудалд Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
  • “Шангри-Ла” зочид буудалд “COVID-19” цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалт болно.

10:00 цагт

  • Экологийн цагдаагийн албаны байранд “Тамхины хоггүй хотыг бүтээе” үйл ажиллагаа болно. Утас: 91119374
  • Төрийн ордонд Шадар сайдын ивээл "Бид хэрэглэгч" хэлэлцүүлэг болно. Утас: 88038882
  • Улаанбаатар хотын музейд Монголд 1921-1936 онд амьдарч байсан Дани улсын иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургийн “Монгол орон, Монголчууд” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт

  • Үндэсний урлагийн их театрт тус театрын 70 жилийн ойн нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 88031639 89998103
  • МУБИС-ийн хичээлийн III байранд тус сургуулийн харъяа Математик, байгалийн ухааны сургуулийн 6 хөтөлбөрт Европын холбооны “ASIIN” байгууллагын гэрчилгээ олгох ёслол болно.

12:00 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Монгол бөхийн өргөөнд Улаанбаатар хотын түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top