ӨНӨӨДӨР: Зээлгүй ахмадуудын түр хорооноос мэдээлэл хийнэ

2020 оны 01 сарын 23

09:00 цагт

  • “Туушин” зочид буудалд “Жолоочийн даатгал- Гэрэгэ коиск” төслийн нээлт болно.
  • Төрийн ордонд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэлнэ.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийнэ. Утас: 11-325044

10:00 цагт

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  • МҮЭХ-нд “Нийгмийн даатгал-тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” уулзалт болно. Утас: 99013768

11:30 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Зээлгүй ахмадуудын түр хорооноос ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • "ЭРҮҮЛ ИРГЭН" аяны 2020 оны нээлтийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Салбар амбулатори 1-т болно. Утас: 99774436, 80069400

12:45 цагт

  • Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас 2019 оны авлигын индексийг танилцуулна.

13:30 цагт

  • MN-Мэдээллийн төвд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нар цалин, тус сургуулийн санхүү болон удирдлагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

16:30 цагт

  • Багшийн хөгжлийн ордонд “Магдлалын онолын заах арга зүйн туршлага, хэрэглэгдэхүүн” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 86061497

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top