ӨНӨӨДӨР: ХСҮТ-д эмчлүүлэгчдэд урам өгөх арга хэмжээ болно

2019 оны 12 сарын 16

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09:00 цагт

  • Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, “Оюуны Ундраа” сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд туршилтын магадлан итгэмжлэлд орж буй ерөнхий боловсролын сургуулиудад БМИҮЗ-ийн шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

13:30 цагт

  • Хавдар Судлалын Үндэсний Төвд хавдрыг даван туулж байгаа эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчдэдээ шинэ оныг угтан урам өгөх, баярлуулах арга хэмжээ болно. Утас: 95527626, 99063902

14:00 цагт

  • ШУТИС-ийн Төв номын санд “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн” хэлэлцүүлэг болно.

16:00 цагт

  • МҮЭСТО-нд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль Үндэсний хөгжмөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99237173

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top