ӨНӨӨДӨР: Цэцэрлэгт авлига өгсөн хэргээр шалгагдаж буй эцэг, эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

09:00 цагт “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд болно. Хурал МУИС-ийн төв байрны дугуй танхимд болох юм. Холбогдох утас: 77777727, 88090015. 80019812

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд хандив өгсөн эцэг, эхчүүдийн дундаас авлигын хэргээр шүүхэд дуудагдсан тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудлаар сэтгүүлчид, эрх зүйчид чөлөөт мэтгэлцээн зохион байгуулна. Мөн өмгөөлөгч Ч.Өнөржаргал дээрх асуудлаар АТГ, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэгт холбогдоод буй эцэг, эхийн төлөөллийн хамт мэдээлэл хийнэ.

11:00 цагт Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд болно. Харилцах утас: 88057167

11:00 цагт Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг “Хүч спорт хороо”-нд зохион байгуулна.

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-нд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Эрэл” компанийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top