Зэсийн ханш өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

БНХАУ-д боловсруулсан металлын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Даваа гарагийн үдээс хойших арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 6070 ам.долларт хүрч 20 долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болсон аж.

Сүүлийн үед Хятадын эрэлт буурсантай холбоотойгоор 2018 оны есдүгээр сараас хойш боловсруулаагүй зэсийн ханш огцом буурч, ханш нь тогтворжоод байсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 483 мянган тонн зэс импортолсон нь өмнөх оныхоос зургаан хувиар өссөн үзүүлэлт байлаа.

Гэвч БНХАУ-ын дотоодын зах зээлд боловсруулаагүй зэсийн импорт өнгөрсөн жилийнхээс 8.5 хувиар унаад байна. Зургаадугаар сараас хойш зэсийн үйлдвэрүүд татан авалтаа бууруулсан нь зэсийн импорт буурахад нөлөөлжээ.

Баяжуулсан зэсийн тухайд БНХАУ-ын дотоодын эрэлт огцом нэмэгдэж 2.16 сая тоннд хүрсэн байна.  Энэ нь жилийн өмнөхөөс бараг 30 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.253) 2019 оны 12 сарын 10

MONGOLCHUUD CH AZGUI TUULAINUUD YUMDAA HAA BAISAN CANADUUDAD HAMAG ALTAA SEGSERUULJ BAIDAG.

0  |  0
Top