Чилийн зэсийн гарц 3.5 хувиар унажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30


Зэсийн нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсын Уул уурхайн сайд Балдо Прокурица коронавируст цар тахлын улмаас зэсийн гарц 3.5 хувиар унасан тухай мэдээллээ.

Цар тахлын улмаас уул уурхай, олборлох үйлдвэрлэл бүхэлдээ хүнд байдалд орж урьд хожид байгаагүй томоохон сорилттой тулгарсан гэдгийг тодотгосон байна.

Цаашид ч зэсийн гарц унах магадлалтай байгааг тэрбээр анхаарууллаа.

Чилийн Засгийн газар тус улсын стратегийн гэх тодотголтой уурхайн үйлдвэрлэлийг цар тахлын үед тохируулж нэмэгдүүлэх, ажилчдын орчин нөхцөл түүнтэй холбогдох дүрэм журмыг өөрчлөх зэрэг арга хэмжээг авч байна.


Эх сурвалж: Reuters

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top