БНХАУ-ын зэсийн импорт огцом нэмэгджээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны мэдээллээр аж үйлдвэрт ашиглах түүхий эдийн импорт огцом нэмэгдсэн дүн гарчээ. Ялангуяа боловсруулсан зэс болон түүхий хөнгөн цагааны импорт өссөн байна.

Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар боловсруулсан зэсийн импорт 494 мянган тоннд хүрч түүхэн үзүүлэлт үзүүлж байсан бол долоодугаар сард 530 мянган тоннд хүрч түүхэн үзүүлэлтээ ахиулжээ.

Харин түүхий хөнгөн цагааны импорт 254 мянган тоннд хүрч өмнөх оныхоос өссөн байна.

Он гарснаас хойш БНХАУ-д хөнгөн цагааны тээвэрлэлт огцом буураад байсан бол нэгдүгээр сараас алгуур өсч, долоодугаар сард дээд хэмжээнд хүрчээ.

Шинжээчид үүнийг коронавируст цар тахлаас шалтгаалан дотоодын аж үйлдвэрлэл зогссон түүнээс шалтгаалсан эрэлт байгаатай холбон тайлбарлаж байна.


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top