Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | Өдөрт 25.000 ширхэг бууз үйлдвэрлэгч ”Нүүдэл” цех

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

 

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ZINDAA.mn уншигчдадаа зориулан “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” цувралыг хүргэж байна. Энэ удаа олон жилийн түүхтэй "Мах импэкс" ХК-ийн "Нүүдэл" брэндийн бууз, баншны үйлдвэрлэлийг онцоллоо.

 


 

Цагаан сарын ширээг тань чимэх “Нүүдэл бууз”

 

Дунд эргэм насны арав гаруй бүсгүй уртаас урт ширээг тойрч зогсон, бууз "үйлдвэрлэх" аж. Элдэгчид амсхийх завгүй ажиллана. Элдсэн гурил нэмэгдэж эхлэхэд чимхэгчид нүд ирмэхийн зуурт дэргэдэх дэлгэцээ дүүргэнэ. Буузны чимхэлт ганц хэвээр явах бөгөөд арав гаруй бүсгүй яг нэг хүн мэт чимхэх нь аргагүй л мэргэшсэн ажилчдын ур чадвар гэлтэй. Харин энэ үед эрэгтэй ажилчдын нэг нь дэлгэцүүдийг тусгай тавиуртай тэргэнд байрлуулан, гүн хөлдөөгч рүү зөөвөрлөх аж. Түүнийг эргэж ирэхэд дэлгэц хэдийнэ буузаар дүүрчихсэн байх. Цехийн баруун хойд булан дахь агуулахын дэргэд бас нэг эрэгтэй ажилчин хөлдүү буузнуудыг тав, таван килограммаар нь савлаж, бэлэн болгоод, уутны амсрыг лацдах үүрэгтэй. Яг энэ дарааллаар зогсолтгүй ажилласнаар бууз үйлдвэрлэх цехийн ажил өрнөдөг байх нь. “Мах импэкс” компанийн “Нүүдэл” брэнд Монголын нэр хүндтэй, олны таашаал хүртсэн, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ хүртсэн үндэсний шилдэг хүнс үйлдвэрлэгч гэдэг нь ажилчдын шаргуу, хөдөлмөр, чин сэтгэлээс бэлээхэн харагдах аж. Үйлдвэрийн газруудыг бууз, банш бэлтгэхдээ ингэж бүхнийг гар аргаар хийж, ариун цэврийн хувьд өндөр шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэдэг гэдэгт эргэлздэг бол үндэсний шилдэг үйлдвэр "Мах импэкс"-ийнхэнд эргэлзэх зүйл алга. Бүх ажиллагаа яг шаардлагын дагуу үйлдвэрлэгдэж, хэрэглэгчид хүрэхэд бэлэн болдог ажээ.

 

"Нүүдэл" брэнд юу ҮЙЛДВЭРЛЭДЭГ вэ?

 

  1. Бууз
  2. Банш
  3. Котлет
  4. Бөөрөнхий мах

 

"Нүүдэл" брэндийн хувьд хонь, үхрийн махтай, хонины өөхтэй, өөхгүй гэсэн төрөлтэйгөөр, 0.9 кг, 5 кг хоёр янзын савлагаатайгаар бүтээгдэхүүнээ гаргадаг. Буузаа нэгдүгээр зэргийн махаар хийдэг гэж тайлбарласан бөгөөд энэ нь хонины гуяны мах аж. “Мах импэкс” компанийн Мах бэлтгэлийн цехэд махыг ангилж, булчирхай, шөрмөс, хальс, судас зэргээс нь сайтар салган бэлтгэсэн хонь, үхрийн нэгдүгээр зэрэглэлийн махаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех рүү илгээж байв.

 

Энгийн үед энэ цех өдөрт дунджаар 700-800 кг бүтээгдэхүүн гаргадаг ба түүний 300-400 кг нь бууз. Харин Цагаан сар дөхөөд ирэхээр цехийн ачаалал нэмэгдэж, өдөрт дунджаар 700-800 кг, заримдаа бүр нэг тонн бууз хийдэг. Энэ нь өдөрт нэг хүн дунджаар 90 кг орчим бууз чимхдэг гэсэн үг юм. 

 

Буузны цехэд энэ өдрүүдэд 19 хүн ажиллаж байсан бөгөөд хоёр нь гурил тасалж, найм нь гурил элдэж, үлдсэн хүмүүс нь чимхэх үүрэг хүлээж байв. Эдгээр ажилчид улаанбаатарчуудын буузны хэрэглээнд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа, ажлаа гартаа хийсэн жинхэнэ мэргэжлийн ажилчид гэдэг нь хэсэгхэн хугацаанд тод харагдах аж.

 

"Нүүдэл" брэндийн онцлог нь тус бүтээгдэхүүнийг үйлдвэрт 20-30 жил ажилласан туршлагатай ажилчид бэлтгэдгээрээ онцлог юм билээ. Тэд яг л нэг хүн чимхэж байгаа мэт өөлөхийн аргагүй чимхэнэ. Гурилаа ямар ч хэмжээний зөрүүгүй адил элдэнэ. Олон жилийн туршлагаа залуу, шинэхэн ажилчдадаа хуваалцаж, халуун дулаан уур амьсгал дунд айл бүрийн ширээг чимэх, айлчин гийчнээ дайлах амтат бууз бэлтгэгддэг ажээ. 

 

 

"Нүүдэл" брэндийн НУУЦ ЖОР

 

Тэд буузандаа янз бүрийн амтлагч хийдэггүй. Гоньд, сонгино, давс л хэрэглэгдэг гэв. Гоньд бол "Нүүдэл" буузны үндсэн амтлагч. Эртнээс уламжилж ирсэн энэхүү ургамлын амт "Нүүдэл" брэндийг тодотгох гол жор гэж хэлж болно. 

 

Бүх зүйл нарийн стандарт хэмжээтэй учир давс, ус, гурилын хэмжээ, орцыг нарийн гаргасан жорын дагуу бэлтгэж, холигч машинд зуурна. 100 кг тутамд жороо тааруулан, бэлтгэдэг аж. Ингээд бэлэн болсон гурилаа 20-30 минут орчим амрааснаар бууз, банш чимхэх ажилд бүх зүйл бэлэн гэсэн үг. Чимхсэн буузаа тусгай хөлдөөгчинд хийнэ. Үйлдвэрийн хөргөгч нь 300-400 кг буузыг -30-40 хэмд 3-4 цагийн дотор бүрэн хөлдөөх хүчин чадалтай хэмээж байлаа.

 

"Нүүдэл" брэндийг яагаад сонгох ёстой вэ?

 

Сүүлийн үед сар шинийн баярын буузтай холбоотойгоор Улаанбаатар хотынхонд тулгардаг хэд хэдэн бэрхшээл бий болсон. Утаа... Утаа хэдийгээр дээш дэгдэж, хөшилддөг ч хүний нүдэнд үзэгдэх, үзэгдэхгүй нарийн тоосонцрууд ямагт газарт буудаг. Энэ жил урьд урьдынхаас илүүтэйгээр утааны хор хөнөөл нэмэгдсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Иймд ариун цэврийн шаардлага хангасан, тодорхой хэмд хөлдөөсөн, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэсэн бууз, банш хэрэглэх нь та бидний эрүүл мэндэд хамгийн чухал сонголт юм.

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Монголчууд сар шинээр 808 сая БУУЗ иддэг

 

2. Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | ”МАЯАРА” брэнд  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэцэцэг(202.9.43.169) 2019 оны 01 сарын 30

Хаанаас авах вэ?

0  |  0
зочин(202.9.43.206) 2019 оны 01 сарын 29

Манай үндэсний үйлдвэрлэгчид юм хийж сурчээ. Энэ бууз хийдэг цех шиг үйл ажиллагаатай газар Монголд олон л байдаг байх. Харин дэлхийд ѳѳр хаана ч байхгүйгээрээ онцлогтой. Нийт үндэсний үйлдвэрлэгчиддээ амжилт хүсье. Нүүдэл брэндийн бууз ч үнэхээр таалагдсан шүү. Амт гэж ванлий гэж бид ярьдаг даа.

0  |  0
Top