ҮҮНИЙГ ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ? | Цаг хугацааг хэмнэгч “EASY COOK”

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Гэртээ хоол хийх үнэхээр амархан болжээ. Ердөө 10-15 минутад цуйван, гуляш, нарийн махан хуурга, хонины шарсан мах, хуйцаа, жигнэсэн гурилтай шөл зэрэг 20 гаруй төрлийн хоолыг хялбар хийх боломжтой болсон байна. Үүний тулд танд ердөө л тогоо, зуух /плитка/ байхад хангалттай. Мэдээж үндэсний үйлдвэрлэгч “Easy Сook”-ийн хоолны бэлдэц хэрэгтэй. Үр дүнд нь өөрийн гараар хамгийн дуртай хоолоо гэртээ хийж, амтархан идэх болно.


“Easy Сook” хоолны бэлдэц ба ХАМГИЙН ДУРТАЙ ХООЛ

“Хүн болгон хоол хийж чадна” уриатай “Easy Сook”-ийн хамт олон орчин үеийн завгүй хүмүүсийн цаг завыг хэмнэх, эрүүл хүнс хэрэглэх, хурдан хугацаанд амттай хоол хийж идэхэд туслах зорилготой ажилладаг. Тиймээс хүмүүсийн идэх дуртай ч хийхэд цаг хугацаа их зарцуулдаг бүх төрлийн хоолны бэлдцийг удаан хадгалах боломжтой байдлаар бэлтгэн давс, ургамлын тосноос эхлээд амтлагч, хүнсний ногоо, мах, гурил, будаа гээд бүгдийг бэлтгэн зориулалтын уутанд хийж үйлчилж байна. Бүр тухайн хоолыг хэрхэн болгох тухай зааварчилгааг хавсаргасан нь хэрэглэгчдээ дээдэлсэн цогц үйлчилгээ болжээ.  

Бизнесийн анхны санаагаа залуу хос оройн хоолоо бэлтгэж амжихгүй байгаа амьдралын хэмнэлээсээ олсон байна. Тэд амралтын өдрүүдэд хоолны бэлдэц нөөцлөх санаа олсон нь бизнес болон өргөжиж 2020 оны эхээр “Easy Сook” хоолны бэлдцийн үйлдвэрийг байгуулсан байна. Одоо “Easy Сook”-ийн хамт олон хэрэглэгчдийн судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ сайжруулж, зах зээлээ өргөтгөн сүлжээ супермаркетуудад түгээхээр ажиллаж байгаа аж.

Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй зэрэгцэн дэлхий нийтийг түгшээж буй “Ковид-19” халдвар дэгдэж, бизнес хумигдсан ч тус үйлдвэрийн захирал Н.Одхүү “Жижиг, дунд үйлдвэрлэл хумигдаж буй хүнд цаг үед ариун цэврийг дээд зэргээр сахиж ажилладаг давуу талаа сурталчилж чадвал бид хүнс үйлдвэрлэлийн салбарт амжилтад хүрч чадна” хэмээн хэлж байсан юм. Үнэхээр “Easy Сook” хоолны бэлдцийн үйлдвэр шат дамжлага бүртээ ариун цэврийг дээд зэргээр хангаж ажилладгийг БЗД-ийн 26 дугаар хороо, “Time Tower” хотхоны 217-р байранд орших үйлдвэрийн байраар зочлохдоо мэдэрч байлаа. Үйлдвэрийн ажилчид ариун цэврийг хангасан бүрэн хувцас хэрэглэлтэйн дээр гарал үүслийн бичиг, лабораторийн шинжилгээнд хамрагдсан дотоодын бүтээгдэхүүнүүдийг ашигладаг нь харагдаж байв.  

“Easy Сook” хоолны бэлдэц ба ОРЦ

“Easy Сook” хоолны орцыг Хүнсний технологийн сургуулийн технологич Б.Тамирын зөвлөгөөгөөр хоолны шимт бодисын хэмжээг шинжлэх ухаанчаар тооцоолон 3-4 хүнд зориулан савлажээ. Магадгүй зарим хүн мах ихтэй, зарим хүн ногоо ихтэй хоолонд дуртай байхыг үгүйсгэхгүй. Тиймээс вакум савлагаатай мах, гурил, хүнсний ногоонуудыг нэмэлтээр авч хэрэглэх боломжтой аж. Ямартаа ч цуйванд дуртай эрчүүддээ зориулж цуйвангийн орцоо мах ихтэй гэртээ бэлтгэсэн мэт гурилаар хийдэг тухайгаа “Easy Сook”-ийн хамт олон хэлж байсан юм.

Үнэндээ бид аливаа хоолыг бэлтгэх явцдаа орц хэмжээгээ буруу тооцоолсноос болж, зөвхөн тухайн хоолонд зориулж авсан том савлагаатай амтлагч, ногоонуудаа удаан хугацаанд дахин хэрэглэдэггүй, муутгадаг. Хүнсний ногоо, мах, гурилын хувьд ч мөн адил илүү хэмжээгээр аваад муутгах тохиолдол бидэнд олонтоо тохиолддог. Тиймээс хамгийн зөв хадгалалттай, хамгийн зөв орц нормоор савласан бүтээгдэхүүнийг “Easy Cook” үндэсний үйлдвэрлэгч эрхэм хэрэглэгч танд санал болгож байна. Тэд их хотын завгүй амьдралын хэв маягтай, гадуур хооллож, чанаргүй бүтээгдэхүүн идэхээс татгалздаг хэн бүхэнд зориулан хамгийн боломжит үнээр бүтээгдэхүүнээ хүргэдэг юм билээ.  

“Easy Сook” хоолны бэлдэц ба СЭТГЭЛ ХАНАМЖ

Үндэсний үйлдвэрлэгч “Easy Cook”-ийн хоолны бэлдцийг хэрэглэсэн хүн заавал дахин үйлчлүүлдэг гэнэ. Харин хэрэглэгчид хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсдэг байна. Тиймээс “Еasy Cook”-ийн хамт олон орон сууцны хотхон болгонд хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Мөн хэрэглэгчдийнхээ хүсэлтэд тулгуурлан хөлдөөсөн пицца, бөөрөнхий хуушуур худалдаанд гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотой амталсан шорлог, махны цуглуулга гаргахаар болсон байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд худалдаанд гарснаар та ердөө 5-7 минутад өөрийн гал тогоондоо халуун пицца хийх боломжтой болох нь. Тийм ээ, та сайн тогооч байж чадна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

“Easy Сook” хоолны бэлдэц ба ҮНЭ, ЗАХИАЛГА

Хэрэв та өдөр тутам иддэг хэзээний танил болсон хоолнуудаа хаана ч байхгүй амттай, амархан байдлаар хийхийг хүсвэл “Easy Cook”-ийг сонгоорой гэж зөвлөх байна.

Үнэ:     13900 төгрөг. Хүргэлт /2000/

Хаяг:    БЗД, 26 дугаар хороо, “Time Tower” хотхоны 217-р байр

Утас:    7711-3311, 9405-9520

Хүргэлт: TOK TOK App - Хүнс цэс - Easy Cook-ээс дуртай хоолны бэлдцээ захиалах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top