Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | Мэдрэмж хөглөгч ”МАЯАРА” брэнд

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ZINDAA.mn уншигчдадаа зориулан “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” цуврал бэлтгэн хүргэж байна. Энэ удаа үндэсний шинэлэг бүтээгч үйлдвэрлэгчдийн нэг, бүсгүйчүүдийн дунд өндөр эрэлттэй “Маяара” брэндийг онцоллоо.


МАЯАРА БРЭНД

 

Нэрнээсээ эхлээд онцгой сонсогдох энэхүү брэнд нь Монголын үндэсний түүх, онцлогийг бүхэлдээ агуулдаг. “Маяара” нь монгол хэлнээ нэгэн төрлийн тогос шувууг илэрхийлдэг аж.  Тогос шиг чамин тансаг байдлыг илэрхийлэх “Маяара” хайртай дотны хүмүүстээ сар шинээр бэлэглэх онцгой сонголт болно гэдэгт эргэлзэх зүйл алга.

 

"Маяара” юу бүтээдэг, энэ хамт олны гар аргаар урладаг, үндэсний онцлогтой бүтээлүүд хэрхэн бүтдэгийг хамт сонирхъё.

 

"Маяара" юу УРЛАДАГ ВЭ?

 

  1. Үсний гоёл
  2. Үсний гэр
  3. Ороолт
  4. Утасны гэр
  5. Нэрийн хуудасны хайрцаг
  6. Картны хайрцаг
  7. Түрүүвч
  8. Гоо сайхны цүнх
  9. Гар цүнх
  10. Хүзүүний алчуур
  11. Тэмдэглэлийн дэвтэр
  12. Үзэгний сав
  13. Нүүр будалтын багсны сав

 

"Маяара"-г МЭДЭР, ТААШАА, БАХАРХ

 

"Маяара" брэндийн бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн дүртэй байдаг. "Энэ нь энгийн нэг эмэгтэй дүрийг бүтээлдээ буулгах гэсэн харагдах байдлыг чухалчилсан хэлбэр төдий зүйл биш" болохыг "Маяара" брэндийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал онцолсон. Өөрөөр хэлбэл, бүтээл бүр дээрх зургууд өнгөрсөн түүхийн нэг хэсэг төдийгүй илэрхийлэл бүр нь өөр өөр утга агуулдаг ажээ. Үндэсний өв соёл, уламжлалаа танин мэдэх, хүндэтгэх, хадгалах нь чухал болохыг хүн бүр л хэлдэг. Гэхдээ өнөөгийн онцгой хурдан хэмнэлтэй, даяаршсан нийгэмд энэ нь тийм ч амар биш. Тэгвэл бидний онцолж буй "Маяара" брэнд өдөр тутмын, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээр дамжуулан үндэсний соёл урлаг, өв уламжлалыг дэлгэрүүлэх боломжийг түгээж байгаагаараа онцгойрч чаддаг юм.

 

Бүтээл төрөхийн өмнө...

 

Мэргэжлийн зураачид бүтээлд шингээх зургаа бэлэн болгоно. Нэг зураг бэлэн болоход 1-2 сарын хугацаа шаарддаг. Бүтээлийн гол дүр бүтсэний дараа ороолт болон цүнх, гар утасны гэр зэрэг бүтээгдэхүүний материал бэлтгэх ажил эхлэх бөгөөд зураг бүтсэн даруй тухайн бүтээгдэхүүн дээр хэвлэх ажиллагаа үргэлжилнэ. "Маяара"-гийн бүтээгдэхүүнээс хамгийн их цаг хугацаа зарцуулагддаг зүйл нь бүтээлийн гол дүрээ бүтээх урлал. Энэ хугацааг тооцож үзэхээр нэг бүтээгдэхүүн дунджаар 1-3 сарын хугацаанд бүтдэг гэсэн үг аж.

 

Бүтээл төрлөө

 

Зураг бэлэн. Дүр бэлэн. Түүнийг шингээн урлах материал сонголт бэлэн боллоо. Энэ үеэр хэрэглэгчдэд санал болгох бүтээлийн эсгүүрийг бэлтгэж эхэлнэ. Бэлтгэсэн эсгүүр удалгүй оёдлын тасагт шилжиж ирнэ. Ингэснээр бүтээлийн эхний загвар гарах бөгөөд дараа нь нэмэлт гоёл чимэглэлийг хадах, хатгах ажил өрнөдөг ажээ. Нэг бүрчлэн товч цахилгаан, гоёлыг хатгах гар ажиллагаа ихтэй. Гэхдээ энэ нь үнэ цэнэтэй. "Маяара"-гийн бүтээгдэхүүн ингэж бүтдэг.

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

 

"МАЯАРА" брэндийн санал болгож буй бэлгийн багцыг танилцуулъя.

 

Уламжлалт сар шинийн баяраар эрхэм нандин эгч, дүү, эхнэр, ээж, эмээдээ зориулан "Маяара" брэндийн өнгө будаг хосолсон, чамин тансаг ОРООЛТ-ыг сонгож болох юм. Энэ бүтээгдэхүүн хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Торгомсог, зөөлөн материалаар урласан ороолт Монголын төдийгүй гадны хэрэглэгчдийг татсан "Маяара"-ийн нэрийн бүтээгдэхүүн болж чаджээ.

 

Мөн "Маяара"-гийн үсний гоёл, зүүсгэл алдартай. Дээл, үндэсний хувцас, уламжлал шингээсэн баяр гэлтгүй энгийн үед, европ хувцсан дээр зохицуулан хэрэглэх боломжтой, тэр нь бүр илүү сонирхолтой шийдэл болж, хувцаслалтыг тодотгодог үсний гоёл, толгойн зүүсгэлүүдийг "Маяара" анх хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Энэ бүтээгдэхүүний захиалга, борлуулалт, эрэлт өндөр байдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ингээд сонголтыг ТАНД үлдээе.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Снааgii(66.181.161.113) 2019 оны 12 сарын 10

Дэлгүүр нь хна бай\nдаг вэ

0  |  0
Top