Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | Дорнын амтыг мэдрүүлэгч ”Ази банш”

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ZINDAA.mn уншигчдадаа зориулан “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” цувралыг хүргэж байгаа. Энэ удаа дорнын амтыг мэдрүүлэгч "Ази банш" үйлдвэрийг онцоллоо.

 


 

Дорнын амтыг мэдрүүлэгч “АЗИ БАНШ”

 

 

Дорнын уламжлалт зоог БАНШ-ийг эх орондоо амт, технологийн өвөрмөц аргаар үйлдвэрлэх технологийг "Ази банш" анх удаа Монголд нэвтрүүлсэн байдаг. 2018 оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн тэдний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг өдгөө хэрэглэгчид андахгүй мэддэг болжээ.

 

Зөвхөн Монголд банш хэмээх зоогийг иддэг гэвэл үгүй. Чехүүд жимстэй баншийг амтархан иддэг бол солонгосчууд кимчитэй баншинд дуртай. Харин Япон болон Хятад улсад баншийг шарж, жигнэж, ногоотой, ногоогүй олон аргаар өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг. Харин "Ази банш" үйлдвэр Японы уламжлалт амт, технологи дээр суурилсан ази баншийг бидэнд санал болгодог.

 

 Ази банш юу ҮЙЛДВЭРЛЭДЭГ вэ?

 

  • Гахайн махтай банш
  • Үхрийн махтай банш
  • Ногоотой банш

 

"Ази банш" үйлдвэрлэлийн үйлдвэрлэх арга нь дорнын технологитой уялддаг. Ази баншны цех 10 гаруй ажилтантай бөгөөд мах, гурилаа бэлтгэж, амтлаад, зориулалтын машинаар баншаа чимхэж, савладаг байна. Савлагааны хувьд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд дундаас ширхэглэн савладгаараа онцлогтой. Ингэж савласан савлагааг дахин ашиглах боломжтой гэж үздэг. Баншийг үйлдвэрлэсэн даруйд худалдаанд гаргадаг ба хүйтэн сэрүүн нөхцөлд 2-3 сар хадгалах боломжтой.

 

Ази баншны ОРЦОНД юу, юу багтдаг вэ?

 

Монголд импортоор оруулж ирдэг дорнын тодотголтой ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог нь Монголын уламжлалт хэрэглээ болсон мах, гурил хэрэглэдэгт байдаг. Гурван төрлийн банш бүр өөрийн гэсэн онцлог амттай. Зөөлөн, час хийсэн махны амт үл мэдэг амтагддаг. Ногоотой баншинд дүфү, байцаа, лууван, мөөг, сармис, жууцай, цагаан гаа, яншуй зэргийг ашигладаг. Харин гахайн махтай баншинд байцаа, давс орлуулагч, цагаан гаа, яншуй, сармис, цагаан перец хэрэглэж, дахин давтагдахгүй өвөрмөц амтыг бүтээдэг байна.

 

Давсны хэрэглээнээс татгалзсан АЗИ БАНШ

 

Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 9-12 грамм давс хэрэглэдэг нь судалгаагаар тогтоодсон байдаг. Хоногт хэрэглэх давсны хэмжээг багасгах нь хүний эрүүл мэндэд хамгийн чухал. Насанд хүрсэн хүн хоногт 6 граммаас бага, хүүхэд түүнээс ч бага хэмжээгээр давс хэрэглэвэл зохистой байдаг. Тийм ч учраас "Ази банш" үйлдвэрийн хамт олон давсаар амтлаагүй, өвөрмөц, таашаалтай амт бүхий баншийг хэрэглэгчдэд санал болгодог аж. Энэ нь ч тус бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэмж авдаг ажээ.

 

 

Дэлгэрэнгүйг видео хэсгээс үзнэ үү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top