Катар-2022: Азар, де Брюйне тэргүүтэй Улаан чөтгөрүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Катарт энэ сарын 20-ноос ирэх сарын 18 хүртэл хөлбөмбөгийн ДАШТ явагдана. Тус тэмцээнд оролцох Бельгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. “Алтан үе” гэгдэж байгаа энэ үеийнхний ихэнх тоглогчийн хувьд дэлхийд амжилт гаргах сүүлийн боломж нь энэ тэмцээн болох ёстой.

Дасгалжуулагч Роберт Мартинес дараах 26 тоглогчийг сонгожээ.

Хаалгач: Кун Кастельс (Вольфсбург), Тибо Куртуа (Реал Мадрид), Симон Миньоле (Брюгге);

Хамгаалагч: Тоби Алдервейрелд (Антверпен), Зено Дебаст, Ян Вертонген (хоёул - Андерлехт), Леандер Дендонкер (Астон Вилла), Ваут Фас, Тимоти Кастань (хоёул - Лестер), Артюр Теате (Ренн), Тома Менье (Борусси Дортмунд);

Хагас хамгаалагч: Янник Феррейра Карраско, Аксель Витцель (хоёул - Атлетико), Торган Азар (Борусси Дортмунд), Кевин де Брюйне (Манчестер Сити), Амаду Онана (Эвертон), Юри Тилеманс (Лестер), Шарль де Кетеларе (Милан), Жереми Доку (Ренн), Эден Азар (Реал Мадрид), Леандро Троссард (Брайтон), Ханс Ванакен (Брюгге);

Довтлогч: Миши Батшуайи (Фенербахче), Ромелу Лукаку (Интер), Дрис Мертенс (Галатасарай), Лои Опенда (Ланс).

Улаан чөтгөрүүд Канад, Марокко, Хорватын багтай хамт F хэсэгт өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 11 сарын 11

Дивок Оригиг дуудахгүй, хэрэгтэй үед аминд ордог л гар даа

0  |  0
Top