Дээд лиг: Налайх Бизон - Selenge Bodons 101: 106

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

МСБХ-ны Дээд лигийн 2023/2024 оны улирлын тоглолтууд 11 дүгээр сарын 3-нд UG аренад эхэлсэн билээ. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 6 баг өрсөлдөж байна. Өнөөдрийн эхний тоглолтод тус бүр 2 ялаад байгаа хоёр баг тулсан. Сэлэнгийн Бодонгууд ялснаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Налайх Бизон - Selenge Bodons 101: 106 (26:26, 15:31, 25:23, 35:26)

Налайх Бизон - Э.Тулга (22 оноо), Ш.Мөнх-Эрдэнэ (21 оноо + 5 сам), Антонио Хестлер (17 оноо + 11 сам), Ж.Жамсрандорж (13 оноо), С.Дугар-Эрдэнэ (4 оноо + 5 сам) гараа: Брэндон Браун (12 оноо), Г.Лхагвацэнд (11 оноо), Б.Бат-Эрдэнэ (1 оноо), Э.Пүрэвдорж, А.Сүхбат.

Selenge Bodons – П.Мөнх-Оргил (27 оноо), Х.Эрдэнэ-Очир (23 оноо), А.Базаргүр (12 оноо + 6 сам), Б.Батзолбоо (2 оноо), А.Ганцог (2 оноо), гараа: Shakur Harris (23 оноо + 5 сам), О.Тулга (9 оноо), С.Баттөр (4 оноо), Б.Мөнхбилэг (4 оноо), Б.Цолмонбаатар (2 оноо).

Тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр “Selenge Bodons” багийн дасгалжуулагч Д.Лхагваа “Өрсөлдөгч баг маань сайн бэлтгэсэн байлаа. Гэхдээ бид яг төлөвлөгөө ёсоор тоглосон, яллаа. Ганц сар л бэлтгэл хийсэн баг болохоор бид хамгаалалтдаа алдаа гаргаад, зуун оноо алдлаа. Цаашдаа улам нягт тоглох болно. Манай нэг гадаад тоглогч ирчихсэн байгаа, нөгөөх маань 9-нд Монголд ирнэ” гэж ярилаа.

11-р сарын 8

18:10 Завхан Brothers - Улаанбаатар TLG

20:40 Erdenet Miners – Тэнүүн Өлзий Металл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top