Дээд лиг: Фредерик Лиш Selenge Bodons багт нэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2023/2024 улирлын тоглолтууд энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар лигийн 14 тоглолт явагдаад байна. Тоглогчдын шилжилт хөдөлгөөн 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд солилцоо наймаа хийгдсээр байна.

Хамгийн сүүлийн том наймаа бол яах аргагүй Тайландын шигшээ багийн холбон тоглогч Фредерик Лиш Монголын Дээд лигт эргэн ирсэн явдал байлаа. Өнгөрсөн улирал Brothers багтай гэрээ байгуулж, уран сайхан тоглолтоор манай спорт сонирохгчдыг баясгасан тэрээр энэ удаад Сэлэнгийн Бодонгууд багийг сонгожээ. Бодонгууд одоогийн байдлаар 2 ялаад байгаа юм. 

Лиш 35 настай, 173 см өндөртэй. Улаанбаатар хотод болсон 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцохдоо нийт 7 тоглолтод 19.3 оноо, 3.7 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дундажлаж байв Монголын шигшээ багийн эсрэг гарахдаа 30 оноо, 5 самбар, 5 дамжуулалт гэсэн үзүүлэлттэй өндөрлүүлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top