АНУ-ын Төлөөлөгчдийн танхим спикерээ авч үлдэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

АНУ-ын Конгрессын доод танхим спикер Майк Жонсоныг албан тушаалд нь авч үлдээхээр болжээ.

Бүгд найрамдах намын гишүүн Маржори Тейло-Гриний санаачилгыг Төлөөлөгчдийн танхимын 359 гишүүн дэмжээгүй бол 43 гишүүн дэмжжээ. Спикерийг дэмждэг нам нэгтнүүд болон Ардчилсан намаас гарсан гишүүдийн олонх нь Майк Жонсоныг албан тушаалд нь үлдээхийг дэмжив. Бүгд найрамдах намаас гарсан 11 гишүүн л спикерийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэхийн төлөө байр сууриа илэрхийлсэн байна. Бүгд найрамдах намын бусад 196 гишүүн Жонсоны талд оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top