АНУ-ын Төлөөлөгчдийн танхим шинэ спикерээ сонголоо

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дөрөв дэх удаагийн оролдлогоор Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсоныг сонгосон тухай CNN мэдээлжээ.

Майк Жонсон /51 настай/ Конгрессын доод танхимд Луизиана мужийн төлөөлж байна. Майк Жонсон Доналд Трампыг дэмждэг байна.

Төлөөлөгчдийн танхим гурван долоо хоногийн турш спикерээ сонгож чадаагүй. Эхний нэр дэвшигч Стив Скализ санал хураалтаас өмнө нэрээ татсан бол хоёрдох нэр дэвшигч Жим Жордан гурван ч удаагийн санал хураалтаар шаардлагатай санал авч чадаагүй бол гуравдах нэр дэвшигч Том Эммер мөн нэрээ татсан юм.

Майк Жонсон 2022 онд Украинд хялбарчилсан журмаар зэвсэг, тусламж үзүүлэх тухай хуулийг батлахыг дэмжиж байсан бол сүүлийн үед Украинд тусламж үзүүлэхийн эсрэг байр суурь баримтлах болсон тухай “Hill” бичжээ. Тэрбээр Америкийн татвар төлөгчид өнгөрсөн онд 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн ба энэ тусламж хэрхэн зарцуулсныг мэдэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top