ОХУ хүүхдүүдэд зориулсан “Спутник М” вакцин гаргана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

ОХУ-ын Н.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, микро биологийн үндэсний судалгааны төвөөс хүүхдүүдэд зориулан гаргаж авсан коронавирусний эсрэг вакциныг “Спутник М” гэж нэрлэх магадлалтай гэж тус төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.

Тус төв өмнө нь гаргаж авсан вакцины “Спутник” нэрийг үлдээж, М гэж тодотгох гэнэ.

Энэ оны долоодугаар сард Москва хотноо 12-17 насны хүүхдүүдэд зориулсан вакцины эмнэлзүйн туршилт эхэлжээ. Хүүхдүүдэд зориулсан вакцин нь агууламжийн хувьд "Спутник V" вакцинтай ижил ч тун нь бага гэнэ. Есдүгээр сарын сүүлээр тус төв вакцины шинэ хувилбарыг бүртгүүлэхээр ОХУ-ын Эрүүл мэндийн яаманд ханджээ.

Вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон тохиолдолд хүүхдүүдийг зөвхөн эцэг, эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчдынх нь зөвшөөрөлтэйгөөр вакцинжуулах гэнэ.

Одоогоор вакцинжуулалт нь коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга болоод байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вёрить(202.21.107.241) 2021 оны 10 сарын 18

Ты пак китайский остаток дурак

0  |  0
Zochin(202.9.46.68) 2021 оны 10 сарын 17

Не верю!

0  |  0
Top