БНАСАУ гаднын иргэдэд хилээ нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

БНАСАУ есдүгээр сарын 25-аас эхлэн цар тахалтай холбогдуулан тавьсан хоригоо цуцалж, гаднын иргэдэд тус улсад зорчих зөвшөөрөл олгосон тухай CCTV мэдээлжээ.

Ингэснээр тус улс 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаа гаднын иргэдэд хилээ нээжээ. Ингэхдээ гаднын иргэд тус улсын хилээр орсон даруйд хоёр хоногийн карантинд орох ёстой.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хятад улсад цар тахлын нөхцөл байдал тогтворжсоноос хойш Умард Солонгос өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн Хятадын Даньдун, Умард Солонгосын Синыйжугийн хооронд товарын галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээсэн бол энэ оны наймдугаар сараас эхлэн хүмүүнлэгийн солилцоогоо сэргээжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.69) 2023 оны 09 сарын 27

Аялахдаа болгоомжтой аялахгүй бол насаараа цөллөгт явчихаж мэдэх л газар.

0  |  0
Top