Ковидын эсрэг 217 тун вакцин хийлгэсэн хүний дархлааг судалжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

Германы Фридрих-Александр Эрланген-Нюрнбергийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн эсрэг нийт 217 тун вакцин сайн дураар хийлгэсэн эрэгтэйг шинжилгээнд хамруулжээ.

“The Lancet Infectious Diseases” сэтгүүлд мэдээлснээр, ийм их тун вакцин хүний дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байсан. Зарим судлаачид дархлааны эсүүд антигенд дасал болсон байх талтай гэж таамаглаж байв. Харин шинжилгээгээр эсрэгээр тухайн хүний дархлааны тогтолцоо хэвийн ажиллаж буйг тогтоожээ. Эмч нар түүнд 134 тун хийснийг баталж байгаа бол өөрөө хувийн шалтгаанаар нийт 217 тун хийлгэсэн гэж мэдэгджээ. Цусан дахь дархлааны эс, ковидын эсрэг биетийн агуулагдах хэмжээ гурван тун хийлгэсэн хүнийхээс хамаагүй өндөр байжээ. Бусад өвчин үүсгэгчийн эсрэг дархлааны тогтолцоо хэвийн байсан аж. Тиймээс вакцины хэт их тун түүний дархлааны тогтолцоог гэмтээгээгүй гэж үзсэн байна.

Гэсэн хэдий ч эмч нар коронавирусийн эсрэг вакциныг гурван тунгаас илүү хийлгэхийг зөвлөдөггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top