ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал идээ, ундаа элбэг олдоно

2021 оны 08 сарын 29

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.08.29, Ням гараг
  • Билгийн тооллын: 22
  • Үс засуулвал: Идээ, ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 06.06-19.40
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Шороо

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top